card

1973-1990 он

Буцах

Харьяалал: ШУА; УТК
Захирал: П.Лувсандорж

Зорилго:

  • Шинжлэх ухааны судалгааг хөгжүүлэх, суурьшуулах
  • Аж үйлдвэрийн хөгжил байршлын нөхцөл байдлыг судлах 
  • Улсын хөдөлмөрийн нөөц, бүтээмжийн асуудлыг судлан тодорхойлох

Зорилт:

Аж үйлдвэрийн хөгжил, байршлын нөхцөл байдалд судалгаа явуулах, материал бүрдүүлэх

Гадаад хамтын ажиллагаа: ЗХУ, БНУАУ, БНПАУ

Судлаачдын чадавхи:

1973-1976 оны хооронд 30 судлаач эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн, 5 судлаач  доктор эрдмийн зэрэг ЗХУ-ын Москва, БНАГУ-ын Берлин, Узбекистан улсын Ташкент болон Улаанбаатар хотуудад хамгаалсан.

Байгууллагын бүрэлдэхүүн:

  • Хөдөлмөрийн сектор
  • Мэдээ-бүртгэлийн сектор

Санхүүжилт: Улсын төсөв

Харьяалал: ШУА; УТК
Захирал: ҮХХБХ, ЭЗХ - Т.Намжим, П.Лувсандорж

Зорилго:

  • Улс ардын аж ахуйн салбаруудын  хөгжлийн хэтийн чиглэл, ерөнхий схем боловсруулах
  • БНМАУ-ын нийгэм, эдийн засгийн хэтийн төлөв боловсруулах      
  • Эрдэм шинжилгээний ажлын шинжлэх ухааны түвшинг дээшлүүлэх

Зорилт:

  • Нийгэм, эдийн засгийн хөгжлийн 1960-1975 оны хурдац түвшин, тэнцвэрт харьцааны нэгдсэн үзүүлэлтийг урьдчилан үнэлэх
  • БНМАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн үзүүлэлтийг нэгтгэх, хэтийн төлөв боловсруулах
  • Ард түмний өргөн хэрэгцээний болон хүнсний бүтээгдэхүүний хэтийн хэрэгцээг тооцоолох
  • Хүн ам соёл, боловсролын түвшинг тодорхойлох
  • Улс ардын аж ахуйн салбаруудын хөгжил, байршлын нөхцөл байдлын үнэлгээний материалыг нэгтгэх
  • Улс ардын аж ахуйн салбаруудын хөгжлийн хэтийн чиглэлийг боловсруулах /түлш, эрчим хүч, геологи хайгуул, уул уурхай олборлох боловсруулах, хими, металл боловсруулах, ойн аж ахуй, мод боловсруулах, хөнгөн, хүнс, хөдөө аж ахуй, усны аж ахуй, тээврийн нэгдсэн систем, холбооны хөгжил, барилга, нийгмийн үйлчилгээ, шинжлэх ухаан техникийн хөгжил, байгаль орчныг хамгаалах, эдийн засгийн гадаад харилцаа, нийгмийн үйлдвэрлэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт харьцаа, муж нутгийн үйлдвэрлэх хүчний хөгжил байршил/

Гадаад хамтын ажиллагаа: ЗХУ, БНПАУ, БНУАУ-ын эдийн засгийн хүрээлэн болон бусад холбогдох салбарын хүрээлэнгүүд, эрдэмтэн судлаачид

Судлаачдын чадавхи:

1977-1986 оны хооронд 72 судлаач эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн,  3 судлаач доктор эрдмийн зэрэг ЗХУ, БНАГУ, Узбекистан, Украйн, Молдав, Чех, Казахстан, Унгар, Болгар болон Монгол улсад хамгаалсан.

Байгууллагын бүрэлдэхүүн: ЭЗХ - 15 эрдмийн зөвлөлийн гишүүд, 8 сектор; ҮХХБХ - 19 ажилтан

Санхүүжилт:  Улсын төсөв

Харьяалал: ШУА; УТК
Захирал: П.Лувсандорж

Зорилго:

  • Шинжлэх ухаан техникийн дэвшлийн урт хугацааны түвшинг чанарын шинэ дээд шатанд гаргах, нийт улс ардын аж ахуйг техникийн  талаар шинэчлэн тоноглох бааз дээр түшиглэн улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэсгэх
  • Зах зээлийн харилцаанд шилжих улсын үзэл баримтлал боловсруулах
  • Эрдэм шинжилгээний ажлын шинжлэх ухааны түвшинг дээшлүүлэх

Зорилт:

  • БНМАУ-ын социалист зохион байгуулалтын онол, практикийн асуудлыг 5 сэдвээр судлах /Социалист байгуулалтын улс төрийн эдийн засгийн чухал асуудал, БНМАУ-ын өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлийн гол асуудал, Социалист эдийн засгийн интеграцид БНМАУ-ын оролцоог нэмэгдүүлэх асуудал, Үйлдвэрлэх хүчний зангилаа асуудлууд, Төлөвлөлт, удирдлагыг боловсронгуй болгох асуудал, зах зээлийн эдийн засагт шилжих арга зам/
  • БНМАУ-ын шинжлэх ухаан техникийн дэвшлийн 2005 он хүртэл үеийн программ, улс ардын аж ахуйн удирдлагын автоматжуулсан системийн үндсэн асуудлыг 3 сэдвээр судлах

Гадаад хамтын ажиллагаа: ЗХУ-ын ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэн, Дэлхийн социалист системийн эдийн засгийн хүрээлэн, Сибирийн салбарын аж үйлдвэрийн эдийн засаг, зохион байгуулалтын хүрээлэн болон Дэлхийн социалист системийн эдийн засгийн асуудал судлах олон улсын институт, БНАГУ-ын ШУА-ийн Эдийн засгийн ухааны төв хүрээлэн

Судлаачдын чадавхи: 1986-1990 оны хооронд 26 судлаачдад эдийн засгийн шинжлэх ухааны дэд эрдэмтэн эрдмийн зэрэг олгосон.

Байгууллагын бүрэлдэхүүн 21 сектор, 107 ажилтан

Санхүүжилт: Улсын төсөв

(+976) 7575-4400 /1233/

ei@num.edu.mn

МУИС Хичээлийн V байр, 503 тоот өрөө
Бага тойруу 48 Улаанбаатар 14210