Эрдэм шинжилгээний хурал
Харилцааны алтан индэр.Эрдэм шинжилгээний хурал
“Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт: Кластержилт” олон улсын эрдэм шинжилгээний хурал нь 2018 оны 9 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд МУИС-ийн Номын санд амжилттай зохион байгуулагдсан. 2008 онд тухайн үеийн Эдийн засгийн сургуулийн захирал, профессор Ч.Хашчулууны санаачилгаар МУИС нь Харвардын Бизнесийн сургуулийн “Өрсөлдөх чадварын микро эдийн засаг” академик сүлжээнд гишүүнчлэлтэй болж, үндэстний стратеги, өрсөлдөх чадварын судалгааг эхлүүлсэн билээ. Үндэсний стратеги, өрсөлдөх чадварын асуудлаар 10 орчим жил тасралтгүй ажиллаж, хуримтлуулсан туршлагаасаа гадаад, дотоодын эрдэмтэн судлаачидтай хуваалцах, кластерийн хүрээнд хийгдэж буй судалгааг танилцуулах зорилготой. Хуралд МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал, профессор Ч.Ундрам, МУИС-ийн ШУС-ийн захирал, профессор Д.Заяабаатар нар хүндэтгэлийн үг хэлсэн. Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Ц.Зоригтбат зочин илтгэл тавьсан. Нийт 8 илтгэгч судалгаагаа амжилттай хэлэлцүүлсэн юм.