Үнэт зүйлсийг хамтран бүтээлцэхэд хувь нэмэр оруулна.
Сургалт
Академик сургалт
Ахисан түвшний сургалтын нийтлэг нэр томьёо нь “Postgraduate” гэх бөгөөд АНУ-д “graduate” гэсэн нэрээр хэрэглэгддэг. Ахисан түвшний сургалт нь академик сургалт буюу магистр, докторын сургалт, мэргэжлийн сургалт буюу диплом, сертификатын сургалт гэсэн үндсэн 2 төрөлтэй байна. Ахисан түвшний сургалт нь зэрэг хүртэх, мэргэжлийн сертификат авах зорилготой суралцагч, нөгөө талаас хувь хүний болон нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилготой боловсролын байгууллагуудын харилцан уялдаа холбоо бүхий хамтын үйл ажиллагааны цогц юм.
Удирдах ажилтны сургалт
Байгууллагыг манлайлагчид бол зах зээлийн өөрчлөлттэй хурдан зохицож, бага нөөцөөр илүү үр дүнд хүрэх боломжийг эрэлхийлж байдаг. Бид алхам тутамдаа сорилт өөрчлөлттэй тулгарна. Гагцхүү ажилтнуудын санал санаачилга, идэвхтэй хамтын ажиллагаа нь тухайн байгууллагыг илүү бүтээмжтэй, илүү хөрвөх чадвартай болгодог. Хөгжлийн бодлогын модуль сургалтыг бид санал болгож, удирдах ажилтнуудын манлайллыг үргэлжид бэхжүүлэн ажиллана. Төрийн болон орон нутгийн засаглал, санхүүгээ сайжруулан өөрчлөгдөж буй дэлхийд төрийн болон орон нутгийн засаглалыг тохинуулах арга зам, шийдлийг олоход бид тусална.
Бизнес сургалт
Орон нутаг болон бүс нутагт үйл ажиллагаа явуулах бизнесийн байгууллагуудад өөрийн газар орны онцлогтой үнэт зүйлсээ тодорхойлох, тухайн байршил дахь зах зээлийн эрэлтийг мэдрэн ажиллахад бид тусална. Түүнчлэн бие биенийгээ дэмжих төдийгүй харилцан холбоотой ажиллах салбарууд нь хүчин зүйлсийн зардлыг бууруулан худалдаа ба хөрөнгө оруулалтыг үр ашигтай шийдэх арга замыг эрэлхийлэхэд дэмжлэг үзүүлнэ. Эдийн засгийн хийгээд бизнесийн стратегийн харилцан хамаарлын талаарх дүн шинжилгээг хамтдаа, харилцан шийдвэл нөөцийн бүтээмжийг дээшлүүлэн, микро эдийн засгийн өрсөлдөх чадвараа ахиулан орон нутаг/бүс нутаг нийгмийн үнэт зүйлс бүтээх рүү чиглэх болно.