card

1962 онд тэр үеийн Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Шинжлэх ухааны академийн харьяанд Эдийн засгийн хүрээлэнг байгуулах тухай шийдвэр гарч байсан.

Танилцуулга

МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэн 1962 онд тэр үеийн Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Шинжлэх ухааны академийн харъяанд байгуулагдаж байсан. Монгол Улсын хөгжлийн зангилаа асуудлыг тодорхойлж, хөгжлийн ерөнхий схемийг гарган хөгжлийн бодлогын шийдвэр гаргалтанд нөлөөлөх хамгийн хүчтэй институци байсан. Тэр үедээ 12 сектортой, 170-аад эрдэмтдийг нэгтгэж байжээ. 1962-1990 оны хооронд байгууллагын бүтэц хэд хэдэн удаа өөрчлөгдөж байгаад зах зээлийн шилжилтийн эхэн үед системийн өөрчлөлттэй тулгарч, Шинжлэх ухааны академи болон МУИС-ийн давхар удирдлага дор үйл ажиллагаа явуулж байгаад Засгийн газрын 1997 оны 31-р тогтоолоор МУИС руу шилжиж ирсэн. Энэ хугацаанд их олон төсөл хэрэгжүүлж, олон тооны бүтээл хэвлэгдсэн байдаг.

Алсын хараа:
Судалгаа, эрдэм шинжилгээний түүчээлэгч институц.

Стратегийн зорилго:
Хөгжлийн судалгаа, эдийн засгийн бодлогын зөвлөгөөгөөр манлайлна.

(+976) 7575-4400 /1233/

ei@num.edu.mn

МУИС Хичээлийн V байр, 503 тоот өрөө
Бага тойруу 48 Улаанбаатар 14210