Эдийн засгийн хүрээлэнгээс үе үеийн олон эрдэмтэд төрөн гарсан. Хөгжлийн стратеги, бодлогод эдгээр эрдэмтдийн оруулсан, оруулж буй, цаашид оруулах хувь нэмрийг үнэлээд баршгүй.
Судалгаа, шинжилгээ
| Харьяалал | Он |
Хийж гүйцэтгэсэн судалгаа, төсөлт ажил
|
Хийж гүйцэтгэсэн судалгаа, төсөлт ажил |
| МУИС | 2018-2019 | “Монгол улсын Төвийн бүсийн Говийн дэд бүсийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” боловсруулах судалгаа | Эдийн засгийн хүрээлэн |
| 2018-2019 | “Монгол улсын геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийн нэгдсэн бодлого, стратеги боловсруулах” судалгаа | Эдийн засгийн хүрээлэн | |
| 2018 | Оюутолгой төслийн Монголын хөгжилд үзүүлсэн нөлөө | Эдийн засгийн хүрээлэн | |
| 2018 | Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулах судалгаа | Эдийн засгийн хүрээлэн | |
| 2016-2018 | Эдийн засгийн өсөлт, салбар хоорондын тэнцлийн загварчлал | Эдийн засгийн хүрээлэн | |
| 2013-2015 | Хүртээмжтэй хөдөлмөрийн өсөлт | Эдийн засгийн хүрээлэн | |
| 2012 | Монгол улсын эдийн засгийн хөгжлийн шинжлэх ухааны үндэсллэл | Эдийн засгийн хүрээлэн | |
| 2012 | Монгол улсын эдийн засгийн бүтцийг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь | Эдийн засгийн хүрээлэн | |
| 2011 | Шилжилтийн эдийн засгийн шинжлэх ухааны асуудлууд | Эдийн засгийн хүрээлэн | |
| 2009 | Хүний хөгжлийг дэмжих эдийн засгийн бодлого | Эдийн засгийн хүрээлэн | |
| 2008 | Тэнцлийн онол, сангийн бодлого | Эдийн засгийн хүрээлэн | |
| 2004 | Шилжилтийн эдийн засгийн үндэсний сургууль төлөвшүүлэх асуудал | Эдийн засгийн хүрээлэн | |
| 2003 | Үндэсний эдийн засгийн монгол номлол | Эдийн засгийн хүрээлэн | |
| 2001 | Төрийн бодлогын онолын үндэс | Эдийн засгийн хүрээлэн | |
| 2001 | Монгол улсын тогтвортой хөгжилд өсөлтийн онолыг хэрэглэх нь | Эдийн засгийн хүрээлэн | |
| ШУА | Зах зээлийн нөхцөлд хүний эдийн засгийн эрх чөлөө болон амьжиргааны түвшний нийгмийн баталгааг хангах нь | Эдийн засгийн хүрээлэн | |
| 1996-1998 | Байгаль-малын нөөц төсөл | Эдийн засгийн хүрээлэн | |
| 1996-1998 | Монголын эдийн засгийн хөгжлийн төлөв нэгдсэн төсөл | Эдийн засгийн хүрээлэн | |
| 1996-1998 | Технологи ба хөгжил төсөл | Эдийн засгийн хүрээлэн | |
| 1996-1998 | Хөдөлмөр ба хөгжил төсөл | Эдийн засгийн хүрээлэн | |
| 1996-1998 | Хуримтлал- хөгжил төсөл | Эдийн засгийн хүрээлэн | |
| 1992-1993 | Зах зээлийн тогтолцоо төсөл | Эдийн засгийн хүрээлэн | |
| 1992-1993 | МУ-ын ЭЗ-ийн тусгаар тогтнол төсөл | Эдийн засгийн хүрээлэн | |
| 1992-1993 | Үндэсний эдийн засгийн хөгжлийн онол төсөл | Эдийн засгийн хүрээлэн | |
| ШУА, УТК | 1986-1990 | БНМАУ-ын шинжлэх ухаан техникийн дэвшлийн 2005 он хүртэл үеийн программыг бие даасан 3 сэдэвт задлан, 16 дэд программаас бүрдсэн 27 боть бүтээл | Эдийн засгийн хүрээлэн |
| Эдийн засгийн гадаад харилцааны механизмыг боловсронгуй болгох концепц | Эдийн засгийн хүрээлэн | ||
| БНМАУ-ын үнийн системийг боловсронгуй болгох концепц | Эдийн засгийн хүрээлэн | ||
| “Өмчийн тухай хууль”, “Улсын үйлдвэрийн газрын хууль”, “Монополийн эсрэг хууль”, “Аж үйлдвэрийн үйл ажиллагааны хууль”-ийн төсөл | Эдийн засгийн хүрээлэн | ||
| “Үйлдвэрлэх хүчний зангилаа асуудлууд” судалгаа /БНМАУ-ын нийгэм эдийн засгийг 2010 он хүртэл хөгжүүлэх/ | Эдийн засгийн хүрээлэн | ||
| ШУА, УТК | 1977-1986 | БНМАУ-ын үйлдвэрлэх хүчний 2000 он хүртэлх хөгжил, байршлын шинжлэх ухааны концепцийн төсөл | ЭЗХ; ҮХХБХ |
| БНМАУ-ын авто замын тулгуур сүлжээг 2000 он хүртэл хөгжүүлэх ерөнхий схем | ЭЗХ; ҮХХБХ | ||
| БНМАУ-ын нийгэм эдийн засгийн хөгжлийн 1976-1990 оны үндсэн чиглэлийн төсөл | ЭЗХ; ҮХХБХ | ||
| Хөдөлмөр- цалингийн салбарын 1990 оны хэтийн төлөвлөгөөний үндсэн чиглэлийн тооцоо | ЭЗХ; ҮХХБХ | ||
| Улс ардын аж ахуйн 1981-1985 оны төлөвлөгөөний зохицуулалт, 1981-1990 оны үндсэн чиглэл | ЭЗХ; ҮХХБХ | ||
| Тээвэр холбоог 1981-1990 онд хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөний тооцоо, 1986-1995 онд хөгжүүлэх төлөвлөгөө | ЭЗХ; ҮХХБХ | ||
| БНМАУ-ын мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх программ | ЭЗХ; ҮХХБХ | ||
| БНМАУ-ын зам тээврийн хэтийн хөгжилтийн талаарх судалгаа, авто замын ерөнхий газрын 1986-1995 оны үндсэн чиглэлийн төслийн тооцоо | ЭЗХ; ҮХХБХ | ||
| Аж үйлдвэрийг 1981-1990 он хүртэл хөгжүүлэх урьдчилсан чиглэл | ЭЗХ; ҮХХБХ |
Энэхүү судалгааны ажил нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тонгляо аймгийн 2017-2018 онд ядуурлаас ангижруулах талаар явуулсан үйл ажиллагаа болон тус аймгийн зарим аж ахуй нэгж байгууллагуудын ядууралтай тэмцэж байгаа талаар товч өгүүлэх болно.
БНХАУ нь Азийн бусад орнуудтай адил хүн ам олонтой, орлого багатай, нэг хүнд ногдох нөөц, баялаг хомс боловч эдийн засгийн тогтвортой өндөр өсөлтийг сүүлийн 40-өөд жилийн хугацаанд харуулж байгаа, маш хурдан хугацаанд чинээлэг нийгмийг бүтээн байгуулж буй дэлхийн хамгийн том эдийн засгуудын нэг юм.
БНХАУ-ын хүн ам өнгөрсөн зууны наяад оны дунд үеийг хүртэл ядуу амьдарч ирсэн бөгөөд өнгөрсөн гучаад жилийн дотор аж үйлдвэрийн дэвшил нь Хятадын нийгмийг амьдралын шинэ түвшинд хүрэхэд тус дэм болж, эрчтэй, түргэн хөгжил нь хүн амын ядуурлын хувийг нийт иргэдийн (2018 оны байдлаар 1,43 тэрбум хүн ам) 8 хувьд хүртэл бууруулаад байгаа юм. (Chin Statistical Year book, 2017)
БНХАУ-ын ус хамгаалал, төмөр зам, хурдны зам, усан зам, агаарын зам, нефтийн ба байгалийн хийн хоолой, эрчим хүчний шугамууд, мэдээлэл ба логистикийг цогцоор нь авч үзэх дэд бүтцийн сүлжээ нь ус ба дэд бүтцээс алслагдмал бүс нутгийг ядуурлаас ангижруулахад нэн чухал нөлөөтэй байна.
Оюу толгой төслийн Монголын хөгжилд үзүүлж буй нөлөөллийн судалгаа

