Эдийн засгийн хүрээлэн 1990 оны нэгдүгээр улирлыг дуустал БНМАУ-ын Улсын төлөвлөгөөний комисс болон Шинжлэх ухааны академийн давхар харъяалалтай, 13 сектор, 97 ажилтантай байсан.
Харьяалал: ШУА
Захирал: П.Лувсандорж , Л. Дондог \1992-1995\
Зорилго:
- БНМАУ-ын үндэсний хөгжлийн загвар боловсруулах, зах зээлийн эдийн засгийг судлах
- Эдийн засгийн онолын судалгаа явуулах
Зорилт:
"Зөвлөх төв"-ийн зорилт: Эдийн засгийн судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, эдийн засгийн мэдээлэл боловсруулах, захиалгаар судалгааны ажил гүйцэтгэх, зөвлөх зэргээр оюуны бизнес эрхлэх замаар хүрээлэнгийн судалгаа шинжилгээний ажлыг дэмжих
Гадаад хамтын ажиллагаа: Дэлхийн эдийн засагчдын холбоо, Японы эдийн засгийн төлөвлөлтийн газрын Эдийн засгийн судалгааны институт, Японы ЗГ-ийн Төлөвлөлтийн агентлагийн Эрдэм шинжилгээний хүрээлэн
Судлаачдын чадавхи:
1973-1976 оны хооронд эдийн засгийн шинжлэх ухааны 30 дэд эрдэмтэн, 5 доктор цолыг ЗХУ-ын Москва, БНАГУ-ын Берлин, Узбекистан улсын Ташкент болон Улаанбаатар хотуудад хамгаалсан.
Байгууллагын бүрэлдэхүүн:
1990 онд 13 сектор, 97 ажилтантай байсан боловч 1997 он гэхэд 5 сектор 20 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулсан. 1994 онд ЭЗХ-ийн дэргэдэх "Зөвлөх төв" байгуулсан.
Санхүүжилт: Сэдвээр санхүүжүүлэх журамд шилжсэн