card

Эрдэм шинжилгээний хурал

Харилцааны алтан индэр.

Эрдэм шинжилгээний хурал

МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэн, ОХУ-ын Гайдар сантай хамтран “Евроазийн эдийн засгийн интеграцийн сорилтууд” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр амжилттай зохион байгуулагдсан. Хуралд Орос, Монгол, Швед, БНСУ-ын эрдэмтэд, судлаачид судалгааны ажлаа танилцуулсан. Мөн Гайдар сангийн дэмжлэгтэйгээр Д.Ганболдын орчуулсан “Зөвлөлт гүрний мөхөл” номын нээлт болсон юм. Евроазийн эдийн засгийн интеграци, Монгол Улсын өнөөгийн байдал, сорилт болон боломжийг хэлэлцсэнээс гадна сүүлийн 30 орчим жилийн хугацаанд хөрш хоёр улсын эдийн засгийн амьдралын түүхэн нугачаа, туулж өнгөрүүлсэн замнал, тулгарч буй бэрхшээл хүндрэл, саад тотгорыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тунгаан бодож, төсөөлөх нь цаашдын хөгжлийн бодлогыг алсын хараатай боловсруулахад их дөхөмтэй билээ. Үүнээс гадна судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, судлаачдын хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлж байгаагаараа энэ удаагийн хурал их үнэ цэнэтэй болсон.

Галерей

Илтгэгчид

Илтгэлүүд

(+976) 7575-4400 /1233/

ei@num.edu.mn

МУИС Хичээлийн V байр, 503 тоот өрөө
Бага тойруу 48 Улаанбаатар 14210