card

Эрдэм шинжилгээний хурал

Харилцааны алтан индэр.

Эрдэм шинжилгээний хурал

Монгол улсад шинжлэх ухааны үндэслэлтэй жимс жимсгэний салбар үүсэж хөгжсөний 70 жилийн ойд зориулан “Азийн бүс нутаг дахь чацаргана болон бусад таримлын зах зээлийн хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 10 дугаар сарын 30,31-ний өдрүүдэд зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хурлыг Монголын Жимс Жимсгэний Үндэсний Холбоо санаачилж, МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэн болон ХААИС-ийн Агроэкологийн сургууль хамтран зохион байгуулсан бөгөөд ХХААХҮЯ, МУИС, ХААИС дэмжин ажилласан. 

Олон улсын эрдэм шинжилгээний хурлаар БНХАУ-д төвтэй  Олон улсын Чацарганы холбооны удирдлагууд (ISA board members)-ыг оролцуулан 8 орны эрдэмтэн судлаачид, эрдэмтэд, судлаачид нийт 35 өгүүлэл, аман илтгэл, постер илтгэлийг хэлэлцүүллээ. Эрдэм шинжилгээний хуралд төрийн захиргааны байгууллага, хувийн хэвшил, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, салбарын үе үеийн ахмадууд зэрэг 200 орчим хүн оролцон өөрсдийн мэдлэг туршлагыг хуваалцлаа.

Хурлыг санаачлагч

Монголын Жимс Жимсгэний Үндэсний Холбоо

Хурлын зохион байгуулагч

МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэн

ХААИС-ийн Агроэкологийн сургууль

Ерөнхий ивээн тэтгэгч

Хархорин Чацаргана / Kharkhorin Seabuckthorn

Увс Хүнс ХК

Милко ХХК

Дэмжигч байгууллага

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам

Монгол Улсын Их Сургууль

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль

Хамтран ажиллагч

Европын холбооны Монголын олон улсын худалдааг дэмжих төсөл (ITDM)

Салбарын компаниуд

Галерей

Илтгэгчид

Илтгэлүүд

(+976) 7575-4400 /1233/

ei@num.edu.mn

МУИС Хичээлийн V байр, 503 тоот өрөө
Бага тойруу 48 Улаанбаатар 14210