Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор Б.Отгонтөгс, Х.Цэвэлмаа нарыг төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнасныг өнөөдөр /2022.01.05/ МУИС-ийн захирал Б.Очирхуяг гардууллаа.