МИАТ ТӨХК үндсэн чиглэлүүдийн нислэгийн тарифаа 10-15 хувиар бууруулахаар шийдвэрлэв

МИАТ ТӨХК зардал бууруулах төлөвлөгөөний хүрээнд үндсэн чиглэлийн нислэгүүдийн тийзийн үнийг 10-15 хувиар хямдруулснаа мэдээллээ.

Хэдийгээр энэхүү үнэ нь улирлын чанартай нислэгүүдэд хамаарахгүй боловч 6-7 орчим хувиар хямдарсан байна. Компанийн үнийн тарифт валютын ханшийн хэлбэлзэл, шатахууны үнийн өсөлт шууд хамаардаг.

“Компани 20 жилийн хугацаанд дотоодын шатахуун нийлүүлэгчдээс ашиг нэмсэн үнээр шатахуун худалдан авдаг байсан. Харин өнгөрсөн оны III улирлаас “Роснефть” компанийн бүтээгдэхүүнийг “Эрчис-ойл” компаниар дамжуулан ашиг нэмээгүй үнээр шатахуун авч эхэлсэн. Энэ нь өмнөх худалдан авалтын нэгжийн үнээс 30 орчим хувиар доогуур үнэ болж буй”-г мИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал онцолж байна.

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир

Эх сурвалж: https://www.bloombergtv.mn/