Монгол, Франц улсууд ураны төслийн $1.7 тэрбумын гэрээ байгуулах хүлээлттэй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад Төрийн айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд Франц улсад хийж буй анхны Төрийн айлчлал гэдгээрээ онцлогтой юм.

Айлчлалаар  эдийн засаг, соёл, уул уурхай, зам тээвэр, эрчим хүч зэрэг олон салбарт өргөжүүлэн бататгах, холбогдох баримт бичиг байгуулах зорилготой байна. Тухайлбал: талууд ураны төслийн  1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүлээлттэй байгаа юм.

"Бадрах энержи" хамтарсан компани нь “Зөөвч овоо” ордоос уран олборлох туршилт хийгээд байгаа бөгөөд энэхүү төсөлд 30 жилийн хугацаанд 1.7 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдахаар байгаа ажээ. 1997 онд ураны хайгуулын анхны тусгай зөвшөөрөл олгосноос хойш 27 жилийн дараа ураны шар нунтаг үйлдвэрлэх анхны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах гэж байгаа юм. “Зөөвч овоо” ордын хувьд 54 мянга гаруй тонн ураны нөөцтэй гэж Дэлхийн цөмийн холбоо тооцоолжээ.

Өнгөрсөн тавдугаар сард Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Монгол Улсад Төрийн айлчлал хийх үедээ ногоон эрчим хүч, зам тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, ураны төслийн явцыг ахиулах зэрэг асуудлуудыг хөндөж байсан юм.

Эх сурвалж: https://www.bloombergtv.mn/