“Bitcoin”-ийн ханш таван өдөр дараалан унаж, есдүгээр сараас хойш анх удаа 27 мянган ам.доллароос доош орлоо. Ойрх Дорнодод өрнөж буй мөргөлдөөн нь хөрөнгө оруулагчдын крипто зах зээлд итгэх итгэлийг бууруулж байна гэж шинжээчид үзэж байгаа аж.
Сүүлийн арилжааны хаалтаар зах зээлд үнэлгээгээрээ тэргүүлэгч “Bitcoin”-ийн ханш 3.2 хувиар буурч, 26.5 мянган ам.доллар болоод байгаа аж. Энэ нь сүүлийн нэг сарын хугацааны хамгийн өндөр дүнгээр унасан үзүүлэлт болж байна.
"Энэ нь Украины дайн эхлэх үед гарч байсан хөдөлгөөнтэй төстэй зүйл болж байна" гэж “Dextery Capital”-ийн хамтран үүсгэн байгуулагч мэдэгджээ. Мөн тэрбээр "Хариултаас илүү олон асуулт байх үед арилжаанд оролцогчид зах зээлээс гарах хандлагатай байдаг" хэмээн тодотгож байна.
Эх сурвалж: https://www.bloombergtv.mn/