Өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11 хувиар, харин өмнөх сараас 1.8 хувиар өсчээ. Шинэ орон сууцны 1 метр квадрат талбай нийслэлийн хэмжээнд дунджаар 3.99 сая төгрөг байгаа бол Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр үнэтэй буюу 1 метр квадрат тутамдаа 4.28 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Харин Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу 2.65 сая төгрөгийн үнэтэй байна.
Мөн хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.78 сая төгрөг болж, өмнөх оноос 10.4 хувиар өссөн байна. Сүхбаатар дүүрэгт хуучин орон сууц хамгийн өндөр буюу шинэ орон сууцны үнэлгээтэй адил 4.28 сая төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм.
Эх сурвалж: https://cnbc.mn/