Дэлхийн банк БНХАУ-ын 2024 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 4.8 хувь болгон нэмэгдүүлэв

Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн 2024 оны өсөлтийн төсөөллийг 4.8 хувь байсныг 5.3 хувь болгон нэмэгдүүлснээ мэдээллээ. Харин 2025 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 0.1 нэгж хувиар бууруулж, 6.5 хувь болгосон байна.

Дэлхийн банк Зүүн Ази, Номхон далайн бүсэд эдийн засаг бусад бүс нутгаас харьцангуй хурдацтай өсөхөөр байгаа ч хараахан цар тахлын өмнөх үе шиг хурдацтай биш байгааг онцлов.

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч буй нь хөрш орнууддаа нэлээд хүчтэй нөлөөлөхөөр байгааг Дэлхийн банк дурдсан байна. Хэдий тийм боловч БНХАУ-ын эдийн засаг 2024 онд 4.5 хувиар өснө гэж тооцоолж байснаа 4.8 хувь болгон нэмэгдүүлжээ. Харин 2025 оны өсөлтийн төсөөллөө 4.3 хувьд хэвээр үлдээлээ. 

Хэдийгээр өсөлтийн төсөөллийг нэмэгдүүлсэн ч БНХАУ-ын эдийн засгаа сэргээх арга хэмжээнүүд нь богино хугацааны шийдэл гэж Дэлхийн банк харж байна. Харин илүү гүнзгий бүтцийн шинэчлэлт хийж байж л урт хугацаандаа эдийн засаг өсөлттэй байх эсэх нь тодорхой болно гэж мэдэгдэлдээ дурджээ. Тиймээс БНХАУ-ын нөлөөллөөр Зүүн Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг 2025 онд 4.8 хувь байна гэж тооцоолж байснаа бууруулж 4.4 болгосон байна.

Эдийн засгийн өсөлтөд геополитикийн асуудал, макро эдийн засаг болон худалдааны бодлогын эрсдэл гэж тооцоолжээ. Макро эдийн засгийн эрсдэлд БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдал чухал нөлөөтэйг тайланд дурдсан байна.

БНХАУ энэ онд эдийн засгаа таван хувиар өсгөх зорилттой байгаа ч тус улсад хэрэглээний зардал, үл хөдлөх хөрөнгийн зах зээл тогтворгүй хэвээр байгаа учраас өнгөрсөн наймдугаар сараас дээрх зорилтдоо хүрэх бараг боломжгүй болоод байгаа юм.

Үүнээс гадна цаашдаа илүү санхүүгийн дэмжлэгээ нэмэгдүүлж эдийн засгаа сэргээнэ гэсэн хүлээлттэй байна.

Эх сурвалж: https://www.bloombergtv.mn/