“Азийн бүс нутаг дахь чацаргана, бусад таримлын зах зээлийн хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

Монгол улсад шинжлэх ухааны үндэслэлтэй жимс жимсгэний салбар үүсэж хөгжсөний 70 жилийн ойд зориулан зохион байгуулж буй “Азийн бүс нутаг дахь чацаргана, бусад таримлын зах зээлийн хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зохион байгуулах гэж байна.

Монгол, Герман, БНХАУ, ОХУ, Казахстан, Киргизстан, Непал, Пакистан, Латви зэрэг улсаас хүрэлцэн ирсэн нийт 42 судлаач Азийн бүсэд хөгжүүлэх чацаргана болон бусад таримлын зах зээлийн хөгжлийн талаарх эрдэм шинжилгээний өгүүлэл, аман илтгэл, ханан илтгэлийг тус тус хэлэлцэх гэж байна.

“Азийн жимсгэнэ -2024” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэн, ХААИС-ийн Агроэкологийн сургууль, МЖЖҮХ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ХХААХҮЯ, Монголын олон улсын худалдааг дэмжих төсөл (EU ITDM), хувийн хэвшлийн байгууллагууд дэмжин ажиллаж байна.