"МУИС-ийн профессорын эрдмийн өв” 2019 оны цуврал дугаарт академич, шинжлэх ухааны доктор, профессор Пунцагдашийн Лувсандоржийн бүтээл туурвилын эмхэтгэл 3 боть хэвлэгдэн гарлаа.
МУИС-ийн Профессорын эрдмийн өвд акедемичийн бүтээлийг хэвлүүлэхэд бүрэн дэмжлэг үзүүлсэн МУИС-ийн ШУС-ийн захирал, доктор, профессор Д.Заяабаатар, Монгол судлалын хүрээлэнгийн хамт олон, бүтээлийг цуглуулан шивж туслалцаа үзүүлсэнН.Доосмаа, Б.Батдэлгэр, Ж.Номин, Б.Мөнгөн-Од бүтээлийг эмхэтгэхэд зөвлөгөө өгсөн МУИС-ийн Эмерит профессор Б.Сувд, багшийн гэр бүлийнхэн, хоёр дахь охин Л.Нямаа эгч, багшийн талаар дурсамжаа хуваалцсан Монгол улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, академич С.Нямзагд, МУИС-ийн профессор Д.Сайнжаргал, багшийн шавь Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Б.Алтанцэцэг нарт чинсэтгэлийн талархал илэрхийлье.
Бүтээлийн ишлэгдэх байдал нэмэгдэж, Монголын хөгжлийн асуудлыг нийгэм-эдийн засгийн шилжилтийн дагуу нухацтай шинжлэн хөгжлийн бодлогын шийдвэр гаргалт улам батжих болтугай.