2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 2019 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн хуралд МУИС-ийн судалгааны 8 хүрээлэн, төвийн захирлууд оролцож, нэг жилийн тайлангаа хэлэлцүүлэв. 2019 оны үр дүнгийн гэрээнд 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, МУИС-ийн 2016-2024 оны стратегийн төлөвлөгөөний зорилтуудын хүрээнд гүйцэтгэх даалгавар, 2019 онд хүрэх шалгуур үзүүлэлтийг тусгаж өгсөн ба шинжээчид биелэлтийг үр дүнгийн гүйцэтгэлээр үнэлсэн.
Удирдлагын зүгээс үнэлгээний дүнд үндэслэн 2020 оны гэрээг сунгахдаа МУИС-ийн судалгааны хүрээлэн, төв Web of Science JCR бүртгэлтэй өгүүллийн тоо, ишлэлийг өсгөх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, орлого оруулах, оюуны өмчийн эрхийг авах, судалгааны төсөлд оролцох профессоруудын оролцоог өргөжүүлэх, гадаадын өндөр хөгжилтэй орнуудад судалгаа хийж байсан докторын дараах судлаач, магистрант, докторантыг судалгаанд өргөнөөр оролцуулах, аж үйлдвэртэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, ЭШММС-д өгөгдөл архивлан бүрдүүлэх бодлогыг баримтална.