# 2 Кластерийн оролцогчид
Бизнес эрхлэгчид зөвхөн өөр хоорондоо өрсөлдсөнөөр нийгмийн үнэт зүйлс бүтээх нь нарийн төвөгтэй харилцаа байдаг. Бизнес бизнестэй харилцах явцдаа илүү ихийг бүтээхийн тулд хамтран экспорт руу чиглэх боломжтой, мөн инновацид суурилан хамтран шинэ зүйлсийг зах зээлд арилжаалж болно. Бизнесийн туршлагаас харахад амжилттай кластерууд нь олон нийтийн оролцоотой байдаг. Их сургууль, судалгааны байгууллагууд, салбарын мэргэжлийн холбоо, эдийн засгийн хөгжлийн агентлагууд болон бусад байгууллагууд нэгэн зэрэг компаниудын үйл ажиллагааг дэмжиж ажиллах нь өндөр үзүүлэлттэй кластерийн гол бүрэлдэхүүн хэсэг юм. Энэхүү зөөлөн дэд бүтцийн (Soft Support Infrastructure) чанар, түүний доторхи багаар ажиллах чадвар нь аливаа кластерийн хөгжлийн гол хүчин зүйл юм.
Эх сурвалж: Orjan Solvell. On Strategy and Competitiveness: 10 Recipes for Analytical Success. 2015
Та The Cluster Initiative Greenbook энэхүү номоос дэлгэрэнгүй судалж үзэж болно.