#5 Нэр томъёоны тайлбар
Кластер хэмээх нэр томъёог олон салбар шинжлэх ухаан ашигладаг. Тухайлбал, архитектур, статистик, эдийн засаг, бизнес, анагаах ухаан гэх мэт. Байгаль, эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийг даган үгсийн санд байршсан үгс салбар дамнан хэрэглэгдэж байдаг, зарим үгс шинэчлэгдэн агуулгаар баяжиж байдаг. Энэ бүхний үр нөлөөгөөр салбар шинжлэх ухааны нэр томъёо харилцан шилжсээр үгийн олон салаа утга хүмүүсийн өдөр тутмын амьдралд хэрэглээ болж, заримдаа бүр гадаад хэлнээс тухайн нэг орны хэлний үгсийн санд нэвтрэхдээ олон жилийн туршид олон ч аялгад хувирч байдаг билээ. Энэ удаад бид “кластер” гэсэн нэр томъёог эдийн засгийн стратеги, бодлогын хэрэгсэл гэж үзэн түүнтэй хамт хэрэглэгдэх үгсийг эхлээд танилцуулъя.
No. |
Нэр томъёо |
Энгийн тайлбар утга |
---|---|---|
1. |
Алсын хараа (vision) | Бидний бүтээхийг хүсэж буй ирээдүй |
2. |
Аж ахуй/бизнес эрхлэгч |
Ямар нэгэн эдийн засгийн үйл ажиллагаа (1) эрхлэхдээ зардлаа бага (2) байлгаж, ашиг олон (3) “татвар төлөгч” (4) байна. Гол зарчим бол ашигтай ажиллахад чиглэнэ. Бизнес эрхлэгч байхын тулд шинийг эрэлхийлэгч байна. |
3. |
Бизнесийн загвар (business model) |
Ашигтай ажиллах нөхцөлөө хангах арга зам |
4. |
Бизнесийн стратеги (business strategy) |
Зах зээлийн өрсөлдөөнд орших, тэлэх, өргөжих арга замаа чиглүүлэх удирдамж |
5. |
Бизнесийн трансакц (business transaction) |
Хөрөнгө, эх үүсвэр, үнэт цаасны өөрчлөлт буюу өсөлт, бууралтыг харуулах эдийн засгийн ажил үйл |
6. |
Зах зээлийн үнэлгээ (market value) |
Ашигт ажиллагааны хугацаанаас хамаарсан өсөлтийн хэмжигдэхүүн |
7. |
Кластер (cluster) |
Үндэсний, бүс нутгийн хэмжээнд тухайн нэг салбартай харилцан холбоотой компаниуд, холбогдох институциудын тухайн газарзүйн байршил дахь төвлөрөл |
8. |
Кластерийн байгууллага (cluster organization) |
Засгийн газар, эрдэм шинжилгээ, санхүү, бизнесийн байгууллагыг хооронд нь холбох чиг үүрэг гүйцэтгэгч |
9. |
Кластерийн бодлого (cluster policy) |
Кластерийн стратегийг илүү нарийвчилж, түүнийг чадавхижуулах процесс |
10. | Кластерийн менежмент | Кластерийн зорилгод хүрэхийн тулд нөөц хийгээд хүмүүсийг уялдуулах процесс |
11. |
Кластерийн оролцогч (cluster incumbent) |
Засгийн газар, эрдэм шинжилгээ, санхүү, бизнесийн байгууллага, мэргэжлийн холбоод, ОУ-ын байгууллагууд |
12. |
Кластерийн санаачилга (cluster initiative) |
Кластерийн стратеги ба үйл ажиллагааг тодорхойлон байнгын процесст оруулснаар түүний гүйцэтгэлийг давтамжтайгаар шинжлэн динамик байдлаар хөгжих нөхцөлийг бүрдүүлэх явдал |
13. |
Кластерийн стратеги (cluster strategy) |
Кластерт татагдан орох, кластерийн тогтвортой ажиллах, тэлэх, өргөжих арга замыг чиглүүлэх удирдамж |
14. |
Кластерийн хэлбэржилт (cluster configuration) |
Кластерийн тодорхой хугацаан дахь өөрчлөлтийн дүр төрх |
15. |
Кластерийн эволюци (cluster evolution) |
Кластерийн динамик |
16. |
Инноваци (innovation) |
“in nova” буюу шинээр сэдэх, санаачлах гэсэн утгатай латин үг, олон нийтэд танигдсан бизнесийн шинэ санаа, шинэ мэдлэг, шинэ бүтээл, шинэ туршилт |
17 |
Институци (institution) |
institutum – “байгууллага, бүрэлдэлт, зан заншил” гэсэн утгатай латин үг. Засгийн газар, эрдэм шинжилгээ, боловсрол, бизнес, санхүүгийн байгууллагууд тус бурдээ бие даасан инстититуци бөгөөд нийгмийн үнэт зүйл бүтээхээр харилцан хамтран ажиллана. |
18. |
Нийлүүлэлтийн сүлжээ (supply chain) |
Судалгаа хөгжүүлэлтэд үндэслэн нөөц, түүхий эдийг үр ашигтай ашиглан бүтээгдэхүүн/үйлчилгээ гаргах шат дамжлага |
19. |
Нэмэгдсэн өртөг (value added) |
Шат дамжлага хоорондох өртгийн зөрүүгээр нэмэгдсэн утга |
20. |
Өрсөлдөөн (competition) |
Зах зээлийн харилцааны орших арга |
21. |
Өрсөлдөөний бодлого (competition policy) |
Зах зээлийн харилцааг хамгаалах арга хэрэгсэл |
22. |
Өрсөлдөх давуу тал (competitive advantage) |
Илүү их, илүү сайн хийж бүтээх боломж |
23. |
Өрсөлдөх стратеги (competitive strategy) |
Бизнестэй байх, бизнесийг мэдэх, хийх удирдамж |
24. |
Өрсөлдөх чадвар (competitiveness) |
Өрсөлдөх давуу талыг хэмжих хэмжигдэхүүн |
25. |
Өрсөлдөх чадамж (competence) |
Олон утгатай. Бизнес хийх цөм чадамж бол тухайн ажлыг хийхэд шаардлагатай ур чадвар, туршлага. |
26. |
Өртөг (value – салаа утга 1) |
Төлөхөд бэлэн байдал |
27. |
Өртгийн сүлжээ (value chain) |
Нөөц түүхий эдийг ашиглахаас хэрэглэх хүртэлх шат дамжлага |
28. |
Трансакцийн зардал (transaction cost) |
Хөрөнгө, эх үүсвэр, үнэт цаасны өөрчлөлт буюу өсөлт, бууралтыг харуулах эдийн засгийн ажил үйлтэй холбоотой зардал |
29. |
Үйл хөдлөл (behaviour) |
Олон салаа утгатай, эдийн засгийн үйл ажиллагаа, үйлдэл, хандлагын өмнөх ба дараах өөрчлөлтийн ажиглалт |
30. |
Үйлдвэрлэлийн нэмэгдсэн өртөг (value added in production) |
Нөөц түүхий эдээс бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний шат дамжлагын эцэст нэмэгдсэн зөрүү утга |
31. |
Үнэ (price) |
Худалдан авахад бэлэн байдал |
32. |
Үнэ цэнэ (value – салаа утга 2) |
Үйлдвэрлэлийн ба худалдааны нэмэгдсэн өртгийн нийлбэр, төлөхөд бэлэн байх утгатай адил |
33. |
Үнэт зүйл (value – салаа утга 3) |
Хөгжил цэцэглэлтийн утга |
34. |
Хамтран бүтээх үнэт зүйлс (shared value) |
Бидний нандигнах үнэ цэнэ, итгэл үнэмшил |
35. |
Худалдааны нэмэгдсэн өртөг (value added in trade) |
Үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгч хүртэлх шат дамжлагын эцэст нэмэгдсэн зөрүү утга |
36. |
Эдийн засгийн стратеги (economic strategy) |
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн урт хугацаанд хийж гүйцэтгэх үүрэг даалгаврын чиглэл, удирдамж |
37. | Эдийн засгийн тойрог (Circle economy) | Өртгийн сүлжээнд хог хаягдлын менежментийг хамтатган авч үзнэ. |
38. |
Эрхэм зорилго (mission) |
Хийх, хүрэх ёстой үүрэг даалгавар. Бидний орших шалтгаан |