МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн “Хөгжлийн эдийн засаг” профессорын судалгааны энэ удаагийн семинарт ШӨХТГ-ын хамт олон Монгол улсын “Өрсөлдөөний тухай” хуулийн шинэчилсэн найруулгын талаар танилцуулга хийж тэнхимийн багш нараас санал дүгнэлт, зөвлөмж авалаа.
Хөгжлийн эдийн засаг профессорын судалгааны семинарыг 2020 оны 10-р сарын 13-ны өдрийн 16:00 – 17:30 цагийн хооронд МУИС-ийн Хичээлийн V байрны 601 тоот өрөөнд болон онлайн хэлбэрээр нэгэн зэрэг зохион байгууллаа.
Семинарын хүрээнд хэлэлцүүлэх хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон ШӨХТГ-ын даргын баталсан хэлэлцүүлгийн хөтөлбөрийг хүргэж байна.