card

Эрдэм шинжилгээний хурал

Харилцааны алтан индэр.

Эрдэм шинжилгээний хурал

МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэн, Европын Холбооны Кластерын Институт болон Харвардын их сургуулийн “Өрсөлдөх чадварын микро эдийн засаг” академик сүлжээний Ази-Номхон далайн салбарын хамтран зохион байгуулсан “Ази-Номхон далайн бүсийн кластерын хамтын ажиллагаа ба хамтран бүтээх үнэ цэнэ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал нь 2025 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 2-ны өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод, МУИС-ийн Номын сангийн Хурлын танхим болон цахимаар амжилттай зохион байгуулагдлаа. Монгол Улсад зохион байгуулагдаж буй эрдэм шинжилгээний хоёр дахь удаагийн арга хэмжээ бөгөөд энэ удаад АНУ, Тайвань, Тайланд, Камбож, Бразил, Гүрж болон Монгол Улсын эрдэмтэн судлаачид оролцож, кластерын хөгжил, бүс нутгийн өрсөлдөх чадвар, хамтын ажиллагаа, үнэ цэнийн сүлжээ зэрэг өргөн хүрээтэй сэдвүүдийн хүрээнд илтгэлүүдээ хэлэлцүүллээ. Түүнчлэн “Кластерын зураглал” сэдэвт сургалт-семинарыг Монгол Улсад анх удаа зохион байгуулсан нь энэ арга хэмжээний бас нэг онцлох хэсэг байв. Тус сургалтанд кластерын бүх талуудыг урьж оролцуулсан бөгөөд сургалтыг Майкл Портерийн хөгжлийн санаачилга төслийн захирал Ричард Брайдин удирдан чиглүүлж, оролцогчдод өрсөлдөх чадвар, кластерын зураглалын онолын мэдлэг болон практик хэрэглээг хослуулсан, чадамжид суурилсан сургалтыг явууллаа. Өрсөлдөх чадварын микро эдийн засаг Ази-Номхон далайн салбарын зуны арга хэмжээ: Монгол-2025-д уригдан оролцсон бүх талуудад талархал илэрхийлье. Монгол улсад дахин зочлохыг урьж байна. Баярлалаа.

 

Хурлын зохион байгуулагч

МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэн

Хамтран ажиллагч

Европын холбооны Монголын олон улсын худалдааг дэмжих төсөл (ITDM)

Салбарын компаниуд

Галерей

Илтгэгчид

Илтгэлүүд

(+976) 7575-4400 /1233/

ei@num.edu.mn

МУИС Хичээлийн V байр, 503 тоот өрөө
Бага тойруу 48 Улаанбаатар 14210